www.blogmn.net

2009-10-30 - ЕСӨН ЭРДЭНИЙН ОРОН

Ивээлт, нарны нь цацрал алтан эрдэнэ
Ижий таны минь цацал мөнгөн эрдэнэ
Илчит улаан гал нь шvрэн эрдэнэ
Идээшиж суусан гэр минь танан эрдэнэ
Эрхэс наадах тэнгэр нь номин эрдэнэ
Энгvй өргөн тал нь оюун эрдэнэ
Энх vvрийн туяа нь зэс эрдэнэ
Эгэлхэн бvсгvй нь гоёл сувд эрдэнэ
Эрэлхэг ард тvмний нь эв ган эрдэнэ
Эх орон та минь, есөн эрдэнэ


1

Эргэх их дэлхийн уул усан тэгшхэн
Илч гэрлийн гайхамшиг мандсан нар алтан билээ
Энгvй өргөн талын шимт хөрсөнд төлжиж
Эрдэнийн тvрvv сугсруулсан амуу тариа алтан билээ
Энэ сайхан монголын удам залгасан бvл
Энхрий хос амрагийн дурсгалын бөгж алтан билээ
Энэрэлт төрийн далбаанд эгнэгт өнгөлөг гялалзсан
Эрдэнийн соёмбо vсэг элэгдэшгvй алтан билээ
Асар гэгээн нэр нь алтан
Ачит төрийн сvлд нь алтан,
Арвайн тvмэн тvрvv нь алтан
Амраг хосын дурсгал нь алтан,
Миний эх орон алтан эрдэнийн билээ.

2

Саваа дvvрэн мэлтэлзэх Онон, Хэрлэнгийн урсгал
Сартай шөнөөр ажихад мөнгөн хээтэй байв
Саалийнхаа дээжийг өргөж, аянд хvvгээ vдсэн
Санаа нь сvv эхийн, цацлын халбага мөнгөн байв
Сайны ерөөл тогтоож хоёр гардан барьсан
Сайхан хос залуусын хуримын хундага мөнгөн байв
Саатаж алсад суугаад, аавдаа очиж золговол
Санасан эцгийн зэхсэн эмээл мөнгөн байв
Эцгийн зэхсэн эмээл нь мөнгөн,
Ээжийн цацлын халбага нь мөнгөн,
Сар наадсан ус нь мөнгөн,
Сархад мэлтэлзсэн хундага нь мөнгөн,
Миний эх орон мөнгөн билээ

3

Улсынхаа заяаг тvшиж хувьсгалч ах нарын
Уухайлан мандуулсан туг шvр адил улаан билээ
Уламж эртнээс дээдэлсэн монгол хvний голомт
Угалз дөлт гал минь шvр адил улаан билээ
Удмаас буян төгс өргөө цагаан гэрийн минь
Унь нь тооно бvхлээрээ шvр адил туяаран билээ
Уул усны савд уран бие найгуулсан
Удвал цэцгийн дэлбээ шvр адил дөлтөн билээ
Хурын улаан цэцэг нь шvрэн,
Хувьсгалын улаан туг нь шvрэн,
Хурц улаан гал нь шvрэн,
Хорол улаан  тооно нь шvрэн,
Миний эх орон шvр эрдэнийн билээ

4

Өргөн  талын элгэнд чандманланхан буусан
Өргөө гэрvvд минь танан өнгөөр цавцайна
Өчнөөн vеийг элээсэн хангайн буурал уулсын
Өвгөн цаст оргил танан өнгөөр цагаарна
Өлзийт ерөөл билэгдэж, өнөр буурал эхийн
Өргөсөн сvvний дусал танан өнгөөр цацарна
Өнөөдрийн сайхан vеийн бат цагаан харшууд
Өвлөж хойчдоо vлээх тана эрдэнэ байна
Хайрын цагаан сvv нь танан,
Ханат цагаан гэр нь танан,
Хангайн цагаан оргил нь танан,
Хашийн цагаан орд нь танан
Миний эх орон тана эрдэнийн билээ.

5

Yvлгvй шөнийн тэнгэрт сvvн заадас татуулж
Өвч тvгсэн одод сувд адил гялалзсан
Yелээ татсан талын энгээр тархан бэлчсэн
Yржилт хонин сvрэг минь сувдранхан налайна
Yнэрт тансаг өвсний ширхэг тоолон буусан
Yvрийн ариун шvvдэр сувдан далай байна
Yр буяны «тэнгэр»саальчин монгол хvvхний
Yсний гоёхон даруулга сувдан хээтэй байна
Хөх тэнгэрийн нь одод сувдан,
Хөдөө талын нь сvрэг сувдан,
Энх vvрийн нь шvvдэр сувдан,
Эгэл саальчны нь гоёл сувдан,
Миний эх орон сувд эрдэнийн билээ.

6

Эр биеийн хийморь сэргэж vvрийн талд давхивал
Энгvй тэнгэр зvvнээсээ зэсийн өнгөөр хаяарлаа
Ээлт сvргээ хурааж vдшийн хотонд ирвэл
Энэтээх vvлсийн хормой зэс эмжээр татлаа
Эгшигт дуугаа аялж айргаа аягалан суувал
Идээ сөгнөсөн хувин зэс бvстэй байлаа
Энхийн их ордны ган нуруу холбож
Эвийн гагнуур тавивал зэсийн өнгөөр цацарлаа
Саалийн хувингийн бvс нь зэс
Сайн гагнуурын оч нь зэс
Онгон vvрийн туяа нь зэс
Оройн vvлсийн хаяа нь зэс
Миний эх орон зэс эрдэнийн билээ.

7

Ухаан санаа цэлмэх уулсынхаа хярд гарвал
Ургаа сум шиг гацуур оюу ногоон байв
Уудам талдаа ирээд дөрөө мултлан буувал
Урьхан намрын ганга нь оюу ногоон байв
Уран бидэр татах нуураа хөвөөлөн алхвал
Усны цээлд замаг нь оюу ногоон байв
Унаган хvлгээ хантайрч эмээлийн дөрөө авбал
Угалз ширээлсэн гөлөм нь оюу ногоон байв
Усны зөөлөн замаг нь оюу,
Угалз ширээлсэн гөлөм ч оюу,
Урьхан намрын ганга нь оюу,
Уулсын сайхан гацуур нь оюу,
Миний эх орон оюу эрдэнийн билээ.

8

Хvv минь заяанд эхийн сvv шиг ариухан
Хvслийн сайхан тэнгэр номин цэнхэр юм
Хvлэг морин гvйх хаврын налгар өдөр
Хvрээлсэн талын зэрэглээ номин цэнхэр юм
Хvйтэн өвлийг халсан дулаан цагийн билэгдэл
Хvvшид ургасан яргуй номин цэнхэр юм
Хvний дээд аавдаа, шинийн нэгэнд золгохдоо
Хvндлэн барьсан баранзад номин цэнхэр юм
Эрхсийн цэнхэр тэнгэр нь номин,
Илбийн цэнхэр  зэрэглээ нь номин,
Эхний цэнхэр цэцэг нь номин,
Энхийн цэнхэр хадаг нь номин,
Миний эх орон номин эрдэнийн билээ.

9

Эрмэг хvлэг морь минь хазаар даран хатирахад
Эгшиг шигшиг татах амгай зуузай нь ган билээ
Илч гэрэл өртөөлсөн аварга их алхаа
Эрчмийн баганад бэхэлсэн зургаан утас ган билээ
Эх сайхан орныхоо дархан хилийн харуул
Эр цэргийн зэвсэг эмтэршгvй илд нь ган билээ
Эрхэм алдраа бадруулсан өнөр өөдрөг тvмэн
Эрэлхэг монгол ардын эв нь ган билээ
Уран хазаарын амгай нь ган,
Урсгал гэрлийн утас нь ган,
Эр цэргийн нь зэвсэг ган,
Эрхт ардын нь эв ган,
Миний эх орон ган эрдэнийн билээ.

Мэргэд цэцэлсэн далай хөлгөн их судрыг
Миний ард тvмэн есөн эрдэнээр бичдэг билээ
Мөнх бусыг дагасан ачит буурлаа хvндэлж
Миний ард тvмэн есөн эрдэнэ дэвсдэг билээ
Мөхөлгvй эрдэнийн дээж есөн эрдэм төгс
Миний ард тvмэн улсаа бадруулж яваа билээ
Мөрөөдөл хvслийн дээд эв хамтад хvрч
Миний ард тvмний есөн хvсэл бvтэх билээ.

[Сэтгэгдэл бичих] [Найздаа илгээх]

Сэтгэгдлүүд
2021-01-07 - lol
Бичсэн: Ankhbayar (зочин)
lol
[Permanent Link]

2021-01-06 -
Бичсэн: Зочин
lol
[Permanent Link]

2020-11-04 - mereke
Бичсэн: мереке (зочин)
san
[Permanent Link]

2020-10-31 -
Бичсэн: Зочин
гоё шүлэг байна
[Permanent Link]

2020-02-07 -
Бичсэн: Зочин (зочин)
Эгэлхэн бүсгүйн гоёл нь гэж бичих учиртай. Буруу бичсэн байна
[Permanent Link]

2016-04-19 - Шүлэг
Бичсэн: Б.Мөнхцэцэг (зочин)
Сайхан шүлэг байна
[Permanent Link]

2010-05-21 -
Бичсэн: Зочин
гоё шүү
[Permanent Link]

Миний тухай
Amidrah saihaan
Холбоосууд
. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
Найзууд

Бичлэг: 6 » Нийт: 8
Өмнөх | Дараагийн



:-)
 
xaax