www.blogmn.net

2009-10-30 - Бясалгал хийх байдал

Бясалгалыг алхам алхамаар сурч эхэлнэ. Эхлээд биеэ амрааж, сул тавих гээд үзнэ, заримдаа ингэхэд хэрэгтэй нэг маягийн суух байдлыг зөвлөдөг. Бие бол чухал. Бие, сэтгэл, сүнс гурав бол огт ангид зүйл гэж байгаа юм биш. Заримдаа сэтгэл их дэнсэлсэн үед хүмүүс “Ээ, бие хачин болчихлоо, сэтгэл санаанд хамаагүй бие л хямарлаа” гэдэг. Бие хямарлаа гэдэг нь аргагүй л дээ. Хүн уурлахад нүүр царай нь минчийнэ, гуниглавал нулимс гарна. Тэгэхээр аргагүй л биед нөлөөлнө. Тэгэхээр биеэ дагаад сэтгэл ч бас хямарч өөрчлөгддөг учиртай. Бие, хэл сэтгэлийн хоорондын холбоо маш хүчтэй бараг салшгүй холбоотой. Тиймээс биеэ цэх, зөв байлгах нь сэтгэлийг тэгшитгэхэд тустай гэж үздэг. Тиймээс бясалгалыг зөв суухаас эхэлнэ. зарим хүн зөв сууж чадвал л болно өөр юм хийх шаардлага байхгүй аяндаа бясалгаад эхэлнэ гэж туйлширдаг. Гэвч үүнийг шууд утгаар нь дагадаг эсэхийг би мэдэхгүй, заримдаа иймэрхүү юмыг тухайн зүйлийн ач холбогдолыг онцлон заахын тулд хэлдэг шүү дээ. За юу боловч бясалгалыг суух байдлаас эхэлнэ. нуруугаа цэхлэн сууна, нуруу цэх байх маш чухал гэлцэдэг. Уламжлал ѐсоор завилж суудаг боловч тийм чухал биш гэж би боддог. Яагаад гэвэл ирээдүйн бурхан Майдар бурханы хөргийг сандал дээр заларч буйгаар дүрсэлсэн байдаг шүү дээ. ийм хөргийг зөвхөн сүүлийн хэдэн зуунд бүтээсэн биш бүр хамгийн анхны хөргөөс эхлээд ирээдүйн бурханыг сандал дээр заларч буйгаар бүтээсээр иржээ. Тэгэхээр сандал дээр суух нь тийм ч муу биш бололтой. Сандал дээр тухтай сууж чаддаггүй мань шиг хүмүүс ирээдүйн бурханыг заларч ирэх үед төрөх заяагүй юм байлгүй дээ. Нэг л сурчихвал завилах тун аятайхан, харин сандал дээр сууж бүр чадахаа болино, их хэцүү дээ. Би насаараа л сандал дээр сууж байна, гэхдээ нэг л биш шиг санагддаг, тэгээд боломж гармагцаа л доошоо буучихна даа!. Гэхдээ сандал дээр суухад буруудах юмгүй.
Нуруугаа цэхлээд урагш хойш ганхалгүй, хоѐр тийш займчилгүй тогтуун бай. Хүзүү гилжийж болохгүй, толгой гудайж, гэдийлгэж болохгүй. Дараа нь нүүрээ сул болго, нэг их хичээх хэрэггүй, шүдээ зууж, хавиралгүй, амаа жимийлгүй суу. Зөв суух нь түгшүүрийг арилгах зам мөн. Бясалгаж буй хүнийг, -бясалгаагүй хүнийг ч гэсэн дээ, -хараад ямархуу байгааг нь хэлж мэднэ, тийм биз дээ Хүний царайг хараад сэтгэл нь дэнсэлж байна уу, эсвэл тайван байна уу гэдгийг мэднэ. Царай бол сэтгэлийн толь гэлцдэг. Тэгэхээр царайгаа төв болгох нь чухал. Сэтэгэлээ түвшитгэснээр царай төв болж чадна. Бас царайгаа төв болгох нь сэтгэлээ түвшитгэхэд тусалдаг. Бас нүд чухал: Нүдээ амрааж чадвал хамаг бие амарна гэдэг. Тиймээс та тайвшрах хэрэгтэй, гэхдээ цэх суух нь чухал, цэх суухгүй бол төдөлгүй тэнцвэр алдагддаг. Тэнцвэртэй тогтуун байдал бол бясалгал хийж эхлэх гараа юм

[Сэтгэгдэл бичих] [Найздаа илгээх]

Сэтгэгдлүүд
2012-04-12 -
Бичсэн: Дүгрээ (зочин)
найзаа жоохон товчхон хадууралгүй гол юмаа бичээчээ ямар хүнтэй ярилцаж байгаа бишдээ
[Permanent Link]

2011-05-12 - Бүтэхгүй ээ
Бичсэн: Чи бүтэхгүй ээ (зочин)
бясалгал энэ тэр гээд юм бичиж байгаа нь бол нэг аятайхан зүгээр бичиж болдоггүй юм уу rolling on the floor rolling on the floor
[Permanent Link]

Миний тухай
Amidrah saihaan
Холбоосууд
. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
Найзууд

Бичлэг: 5 » Нийт: 8
Өмнөх | Дараагийн



:-)
 
xaax