www.blogmn.net

2009-10-30 - Гравихайгуулын үндэс

Дэлхийн хүндийн хүчний орныг геологийн зураглал, ашигт малтмалын эрэл хайгуул болон бусад хэрэглээний чиглэлээр судалдаг геофизикийн аргыг гравихайгуул гэнэ. Гравихайгуулын үндэс нь И. Ньютоны бүх ертөнцийн таталцлын хуулинд тулгуурладаг. Хүндийн хүч нь дэлхийг татах хүч-F, төвөөс зугтах хүч-Р хоёрын векторын нийлбэр хүч юм. Хэрвээ биет дэлхий орчмын орон зайд оршиж байвал биед төвөөс зугатах хүч үйлчлэхгүй зөвхөн дэлхийн татах хүч үйлчилнэ. Иймд грави хайгуулд чөлөөт уналтын хурдатгалыг хүндийн хүч гэж авч үздэг. Хүндийн хүчний нэгжид миллигал хэрэглэдэг.

Хүндийн хүчний утга дэлхийн гадаргуугийн цэг бүрт цаг хугацааны хувьд хувьсан өөрчлөгдөж байдаг хэмжигдэхүүн юм. Дэлхийн дотоод бүтэц аажмаар хувьсан өөрчлөгдөх байдлаар нь зууны хувьсалыг тодорхойлно. Мөн нар сарны хөдөлгөөн, таталт түлхэлт, газар хөдлөлт, галт уулын дэлбэрэлт зэрэг хүчин зүйлсээс хамаарч өөрчлөгддөг. Иймд эдгээр өөрчлөлтүүдийг хүндийн хүчний зураглалд тооцох шаардлагатай байдаг.  Хүндийн хүчний хэвийн орон нь онолын хувьд дэлхийг бүхэлд нь геометрийн зөв дүрстэй, нэг төрлийн үеүүдээс тогтох биет гэж үзэж тодорхойлдог. Хэрэв дэлхийн гадаргын дурын цэгт өргөрөг мэдэгдэж байвал тухайн цэгийн хүндийн хүчний хэвийн орныг тодорхойлж болно. Үүнээс гадна бусад нягт болон өндрөөс хамаарах засваруудийг хийдэг.

Хүндийн хүчний орны судалгаанд геологийн тодорхой нөхцөл, чулуулгын нягт зэрэг хүчин зүйлсүүд чухал байдаг.

[Сэтгэгдэл бичих] [Найздаа илгээх]

Сэтгэгдлүүд
2013-04-15 -
Бичсэн: puje
bagjl nemeh bj dee
[Permanent Link]

2010-03-16 -
Бичсэн: bayraa (зочин)
egch min dee gants neg bagj-g delgerengvi tailbar hiisen bol nice boloh bjee ok my sanalg bitgii martrai za dvv ni tis-d surdag tanii mergejilr ok kkk dahiah sain blog hiigrei orj vznee taniis chadahgvi yum a suuj bj boloh uu ain herwee bolno gewel my id bayraabhop shvv алга ташилт алга ташилт алга ташилт
[Permanent Link]

Миний тухай
Amidrah saihaan
Холбоосууд
. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
Найзууд

Бичлэг: 4 » Нийт: 8
Өмнөх | Дараагийн



:-)
 
xaax