Цаг хугацаа бол хийсвэр ухагдахуун бөгөөд буцааж, зогсоож, нэмж болдоггүй билээ. Хүн бүрт ижилхэн 7 хоног, хоногт 24 цаг байдаг. Цаг заваа хэмжих хамгийн үр дүнтэй аргын нэг нь амьдралдаа хийсэн зүйлсээ эргэж харах юм. Үүний эцэст хэр их бага байгаагаас нь хамаарч цагийг хэр үр дүнтэй өнгөрүүлдгээ хэмжиж болно.
АНУ-ын компаниудад худалдааны ажилтан болон мэргэжилтэн сонгох талаар боловсрол олгодог StaffingU компанийг үндэслэгч Скотт Винтрип “цагийг удирдах” сэдвээр өнөөг хүртэл бичигдсэн зүйлс хэр их бэрхшээлд хүргэдэг талаар нотолсон тухайгаа хэлж байна. Тэрээр өгүүлэхдээ цагийг “удирдах” та...